ОХУ-ын Ерөнхий сайд Владимар Путин 2010 онд шинээр цөмийн станц барих, Болгарын цөмийн станцыг худалдаж авахад зориулж 53 тэрбум рубль буюу 1.77 тэрбум долларын хөрөнгийг холбооны сангаас нэмж гаргахаар болж байгаа мэдэгдлээ.
Тэрбээр 2 сарын 24-нд болсон Оросын эрчим хүчний үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын уулзалт дээр дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Энэхүү 53 тэрбум рубль нь РосЭнергоАтомын хөрөнгө оруулалт болох 163.3 тэрбум рублийн нэг хэсэг бөгөөд нийтдээ 101.7 тэрбум рублийг шинэ цөмийн станц барихад зарцуулах гэнэ.
Нэмж хэлэхэд Оросын засгийн газар цөмийн эрчим хүчний хөгжлийн бодлогоо баталсан бөгөөд хурдан нейтроны ректор нь дараагийн арван жилд технологийн шийдэл байхыг тэмдэглэсэн байна.
2020 он гэхэд цөмийн хурдан реакторын ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээ 2 тэрбум болох бөгөөд дээрх цөмийн эрчим хүчний хөгжлийн хөтөлбөр нь Оросын цөмийн үйлдвэрлэлийн экспортын өсөлтийг 2020 он гэхэд 70%-р нэмэгдүүлэнэ гэж үзэж байна.
Орос Болгарын Белен цөмийн станцыг худалдан авах уу?
Болгарын Белене цөмийн станцын барилгын ажилд шаардагдах хөрөнгө оруулалт болох 2.7 тэрбум долларыг РосАтом компаниас зээлж авч байгаа бөгөөд ингэснээрээ Оросууд станцыг хөрөнгийн хяналтын багцыг өөрийн мэдэлдээ авах юм.
РосАтом компаний тэргүүн Сергей Кирёнко хэлэхдээ: “ Белений цөмийн станцыг барилга угсралтын ажилд зориулж ойрын 2 жилийн хугацаанд 2.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулна. Санхүүгийн асуудал одоогоор хэлэлцээрийн түвшинд явж байгаа бөгөөд хэрэв Болгарын засгийн газар бусад хөрөнгө оруулагчидын саналыг хүлээж авахгүй бол ОХУ станцын 80%-г эзэмших боломжгүй болох юм” гэсэн байна. Хэрэв хэлсэн ёсоор бүх зүйл болвол Белене цөмийн станц нь ОХУ-ын эзэмшлийн анхны гадаадын цөмийн станц болох юм.










